Монгол улсын Оюуны чадварын-IQ төв 2007 оны намраас эхлэн “Намрын Их сорилго” сэтгэх чадварын уралдааныг “Монгол хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх, оюуны өндөр чадвартай сурагч багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг эрхэмлэн дээдлэх үзэл санааг нийгэмд түгээн дэлгэрүүлэх” гэсэн эрхэм зорилгуудын хүрээнд зохион явуулж ирсэн билээ.
Энэхүү уралдаанд жил бүр оролцогчдын тоо өсч, хүрээгээ улам тэлж “Сэтгэх чадварын намрын сорилго-2015” уралдаанд улсын хэмжээнд 58,000 сурагч оролцсон байна.
Шилдэг 5%-д багтсан сурагчдад энэхүү БАТЛАМЖ-ийг олгож байна.

“Сэтгэх чадварын намрын сорилго-2015” - д амжилттай оролцсон сурагчдын нэрс /аймаг, хотоор/
“Сэтгэх чадварын намрын сорилго-2015” - д амжилттай оролцсон сурагчдын нэрс /сургуулиар/
Сорилготой холбоотой санал хүсэлтээ azzaya@iqcenter.mn хаягаар болон 9903-9613 утсаар лавлана уу.
|