Улсын сэтгэх чадварын XIII олимпиадад амжилттай оролцоцгооё!
Улсын сэтгэх чадварын XIII олимпиад нь Оюуны чадварын IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачлагаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 13 дахь жилдээ явагдах гэж байна. Олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2015 оны 3 сарын 26-нд, III даваа нь 4-р сарын 23-24 нд Улаанбаатар хотод явагдана.
Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана. Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн Газрын урамшууллын тэтгэлэгт (төлбөрийн 100% хөнгөлөлт) хамрагдана.
Ангилал: 2-3, 4-5, 6-7, 8-9, 10-11, 12 дугаар анги
II даваа: 2015 оны 3 сарын 26 өдөр явагдана. 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрт нэгэн зэрэг эхэлнэ. Дүүргийн олимпиадаас III даваанд оролцох ба олимпиад зохион байгуулагдах дүүргийн сургуулиудын нэрс 3 сарын 18-ний өдөр тодорхой болж вэбийн "мэдээ" хэсэгт тавигдана.
III даваа: 2015 оны 4 сарын 23-24 өдөр Улаанбаатар хотод явагдана. 21 аймаг, 9 дүүргийн хоёр ангиллын аврага 60 сурагч, 30 бүтээлч багш оролцоно.
Холбоо барих: БСШУЯ-ны төрөлжсөн олимпиадын хорооны гишүүн, Улсын сэтгэх чадвар олимпидын дэд хорооны дарга Д.Өлзий-Эрдэнэ. Утас: 99999695, 324342, E-mail: ulziierdene@iqcenter.mn, Мэдээлэл авах вэб: www.iqcenter.mn
Олимпиадыг зохион явуулах, “Бүтээлч багш” шалгаруулах журмыг эндээс татаж авна уу.
Олимпиадын бодлогын хураамж нь 1-5 анги, 6-11 анги гэсэн 2 ангиллаар хэвлэгдэн гарлаа. Одоогоор бэлэн байгаа: VI-VII олимпиад(2008, 2009 он) XI олимпиад (2013 он) XII олимпиадын (2014 он) эмхэтгэлүүд.
УБ хотод худалдаж буй газрууд: Их дэлгүүрийн 6 давхрын номын худалдаа Интер номын дэлгүүр IQ төвд /Блю Скай цамхгийн баруун талын Гранд оффис төвийн 7 давхарт/
|