Хайлт:    
 


Нүүр » Мэдээ
Hамрын их сорилго 2009
Бичсэн: admin    Огноо: 2010.03.05 - 02:09

   Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Оюуны чадварын-IQ төвөөс намрын сорилгыг санаачлан явуулдаг. 2009 оны 10 дугаар сард 3 дахь намрын сорилгыг монгол улсын 18 аймаг, нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд амжилттай явагдлаа.

   Сорилгод нийтдээ I-XI ангийн 17500 сурагч оролцсон бөгөөд оролцсон бүх сурагчдын материалыг Оюуны чадварын IQ төвд нэгтгэж, засалтыг хийсэн. Эдгээр 17500 сурагчдийн 5% буюу 875 нь сэтгэх чадварын хувьд “өндөр” гэсэн үзүүлэлттэй, “top” анигилалд багтах сурагчид юм. Сорилгод амжилттай оролцсон шилдэг сурагчдыг сэтгэх чадварыг нь баталгаажуулсан батламж-дипломоор шагнаж урамшуулна гэсний дагуу 875 сурагчдад батламж олголоо.

   “Сэтгэх чадварын намрын их сорилго 2009” д амжилттай оролцон “top” ангилалд шалгарсан сурагчдын нэрсийг МАТЕМАТИК сонины 2010 оны 3-р сарын дугаарт нийтлүүлсэн бөгөөд “дундажаас дээш” ангилалд шалгарсан сурагчдын нэрсийг Оюуны чадварын IQ төвийн www.iqcenter.mn вэб-д байршуулж байна. Доорх линкүүдээс үзнэ үү.

   Цаашдаа намрын сорилгын үйл ажиллагааг өргөтгөж, улсын хэмжээний томоохон уралдаан болгохоор зорьж байна. Мөн билиг авъяастай, сэтгэх чадвар өндөртэй сурагчдыг бүртгэн мэдээллийн сан үүсгэж, тэднийг хөгжүүлэх үйл ажиллагааг явуулахаар бэлтгэж байна.

  
 "Сэтгэх чадварын намрын их сорилго 2009” д амжилттай оролцож дундажаас дээш үнэлгээ  авсан сурагчдын нэрс:

I анги     II анги       III-IV анги       V-VI анги       VII-VIII анги        IX-XI анги

1164 удаа уншигдсан    Буцах