Хайлт:    
 


Нүүр » Мэдээ
Оюун ухаан, суралцах чадварын тест
Бичсэн:    Огноо: 2009.09.15 - 04:28

     Оюуны чадварын IQ төв энэ хичээлийн жилээс эхлэн Оюун ухаан, суралцах чадварын багц тестийг нийт суралцагчдаасаа авч, оюун сэтгэлгээ-билиг авъяасын оношлогоог хийж эхэллээ. Өндөр хөгжилтэй орны 5-15 насны хүүхдүүд 2-3 жил тутам оюун сэтгэлгээний хөгжил, билиг авъяасын оношлогоонд орж, өөрт нь ямар ямар нөөц боломж байгаа,түүнийгээ ямар чиглэлд яаж хөгжүүлбэл ирээдүйд илүү амжилтанд хүрэх талаар шинжлэх ухаанч зөв баримжаатай болдог байна. Хүүхэд өөрийгөө мэдэж, өөртөө итгэлтэй болно гэсэн үг. Сурагч багачуудыг дотроос нь өөрийг нь идэвхижүүлэх энэ арга нь тэдний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Хүүхдийн оюун ухааныг тэлэн идэвхижүүлж, хүүхдийн билиг авъяасыг нээн илрүүлж, хүүхдийг зөв ирээдүйрүү оновчтой арга замаар чиглүүлж болно. Олон улсын хөгжлийн практик ийм байна.

938 удаа уншигдсан    Буцах