Хайлт:    
 


Нүүр » Мэдээ
Оюуны төрөлхийн өндөр чадвартай 2 хүн тодорлоо
Бичсэн: admin    Огноо: 2009.05.18 - 01:30

Оюуны төрөлхийн өндөр чадвараа /IQ>130/ бүтээлээрээ нотолсон хүмүүсийг тодруулан зарлах ажиллагааг Оюуны чадварын IQ төв эрхэлдэг бөгөөд 2002 онд математикч Л.Шагдар, онолын физикч Х.Намсрай, сэтгүүлч Ч.Эрдэнэ, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, түүхч Ш.Бира, эдийн засагч Д.Бямбасүрэн, гүн ухаанч Б.Дашёндон, цөмийн физикч О.Лхагва, улс төрч П.Очирбат, хуульч Г.Совд, 2004 онд хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, яруу найрагч Б.Лхагвасүрэн, эмч П.Нямдаваа, М.Шагдарсүрэн, математикч Б.Батцэнгэл, А.Мекей, Р.Энхбат, 2006 онд шатарчин Б.Мөнгөнтуул нарыг тодруулан баталгаажуулжээ.

Өнгөрсөн 3 жилийн судалгааны үр дүнд зохиолч Т.Галсан, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий нар тодорч, Сэтгэх чадварын улсын VII олимпиадын дүнгийн хурлын үеээр “Оюуны төрөлхийн өндөр чадвартай хүн” батламжийг гардан авав. Эдгээр хүмүүсийн хөргийг олон улсын оюун ухааны музейд байрлуулдаг журамтай ажээ. Ийнхүү Оюуны чадварын IQ төвөөс оюуны төрөлхийн өндөр чадвараа бүтээлээрээ нотолсон 21 хүнийг тодруулаад байна.

670 удаа уншигдсан    Буцах