Хүний боловсорч хөгжих хамгийн чухал үе нь их сургуульд сурах үе биш. Энэ нь төрснөөс авахуулаад 6 нас хүртэлх үе юм. Сүүлийн үед эрдэмтэд хүүхдийн хөгжлийн эхний жилүүдэд өндөр ач холбогдол өгөх боллоо. Бага наснаас нь хөгжүүлж чадвал хүүхэд бүрийн оюун тархи суу билиг, нөөц боломжоор дүүрэн байдаг байна. Хүний оюун чадварыг 100 хувь гэж үзвэл түүний: 50 хувь нь 4 хүртэл насанд 30 хувь нь 8 хүртэл насанд үлдэх 20 хувь нь 18 хүртэл насанд бүрэлдэн бий болдог ажээ.
Манай төвөөс цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын оюун ухаан, ой тогтоолт, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор Оюуны хөгжил 3 нас, Оюуны хөгжил 4 нас, Оюуны хөгжил 5 нас хичээлүүдийг сурах бичиг, хөтөлбөрийнх нь хамт боловсруулан гаргасан. Агуулгын чанарыг тасралтгүй сайжруулж байх үүднээс сурах бичгийг 2 жилд нэг удаа шинэчилдэг бөгөөд энэ жил 3 дахь удаагийн шинэчлэл хийгдлээ. Энэ удаагийн шинэчлэлээр сурах бичгийн агуулга, багтаамж, өнгө дизайн бүхэлдээ чанарын шинэ түвшинд шилжлээ. Ном тус бүр нь 72 цагийн хөтөлбөртэй бөгөөд эцэг эхчүүд та бүхэн эдгээр сурах бичгүүдээр гэртээ болон цэцэрлэгээр хүүхдээ хөгжүүлэх боломжтой.
Эдгээр номуудыг
- УИД-н номын тасаг
- Интер ном
- HiFi Мегастор, Сансар Мегастор
- Мир, Sky их дэлгүүр, Билэг их дэлгүүр
- IQ төвд худалдаж байна.
 |