Хайлт:    
 


Нүүр » Мэдээ
Сэтгэх чадварын намрын сорилго
Бичсэн: admin    Огноо: 2008.09.28 - 23:48

Сэтгэх чадварын намрын сорилгыг
хамтран зохион байгуулъя!


Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Оюуны чадварын-IQ төвөөс намрын сорилгыг санаачлан явуулдаг билээ. Энэ жил I, II, III-IV, V-VI, VII-VIII, IX-XI анги гэсэн 6 ангилалаар сургууль бүр дээр явагдах бөгөөд манай төвөөс бодлогуудыг бэлтгэж гаргаад байна. 
Энэхүү намрын сорилгыг жил бүрийн 10-р сарын эхний долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулахаар 2007 онд шийдвэрлэсэн бөгөөд (2007 оны 10-р сарын 6–нд анхны сорилго явагдсан) 2008 оны намрын сорилго 10 сарын 4-ний өдөр явагдах болно.  

ЕБС-ийн удирдлага, багш та бүхэн намрын сорилгын материалыг авч, өөрийн сургууль дээрээ явуулах боломжтой юм.
Холбоо барих утас:  350760, 99089515

772 удаа уншигдсан    Буцах