Манай төв үүсэн байгуулагдсан цагаасаа хойш оюуны хөгжил, сэтгэн бодохуй хичээлүүдийн сурах бичгийг 3-4 удаа шинэчилсэн билээ. Энэ удаад сурах бичгийн агуулга, багтаамж, хөтөлбөр тус бүрийг иж бүрэн шинэчиллээ. Сурах бичгүүд нь бүхэлдээ сэдэвчилэгдсэн бөгөөд сурах бичгүүдийн хоорондох уялдаа холбоо, хүүхдүүдийн сонирхолыг татах, зааж буй багшид тохиромжтой байдал зэрэг давуу талуудтай болсон.
- ухаан сорих бодлогууд
- IQ тестүүд
- ой тогтоолт
- уураг тархи
- бүтээлч сэтгэлгээ
- латерал сэтгэлгээ
- сэтгэн бодох арга хэрэгсэл
- оюуны зураглал
- дүрслэл ба сэтгэлгээ
- хэл ба сэтглгээ
- хөгжөөнт тоглоомууд
- хөдөлгөөнт тоглоомууд
- ой ухаан
гэх зэрэг олон бүлэг сэдвүүд уг шинэчлэлд багтсан. |