Хэрэв та нас ахисан хойноо сенилити өвчинд өртөхгүйг хүсвэл хуврагуудын арга барилаас суралцаж болно Миннесотагийн Манкато дахь сургуулийн сувилагч нарын THE конвенци нь тархины шинжлэх ухааны туршилтыг анхлан хийх газар болсон нь ер бусын мэт санагдаж магадгүй. Гэвч тэнд амьдардаг 75-107 настай ахмадуудыг судлахад ийм
өндөр насанд ч тархийг сэргэлэн, эрүүл байлгах боломжтойг харуулжээ. “Nun study” нэртэй судалгааны төслийн хүрээнд 1991 онд элссэн католикийн 678 сувилагч, мөн Кентуккийн их сургуулийн профессор Сандерс Бравны "Насжилтыг" судлах төвийн Альцмейерийн эксперт шинжээч Дэвид Сновдон нарын өвөрмөц хамтын ажиллагааны дүнд дээрх үр дүн гарчээ.

Тэдгээр ахмадууд архи ууж, тамхи татдаггүй, нэн тайван амгалан, эв найртай амьдарч, дотоод сэтгэлдээ байнга хандаж, өөрийн дотоод баялаг ертөнцөө улам гүнзгийрүүлж, эрүүл хүнс хэрэглэдэг нь тэдний урт наслалтад хувь нэмрээ оруулдаг аж. Тэдний дунд 100 настан хүн 7 байгаа бөгөөд цөөнгүй хүмүүс бас ингэж наслах найдвар төрүүлж байна. Тэдгээр ахмадуудын зарим нь Альцмейрийн өвчлөлөөс болж шаналдаг ч ихэнх нь ямар нэгэн төрлийн дементиа болон хөгшрөлтөөс болж бие, ухаан сулардаг сенелити хэмээх өвчлөлтөөс зайлсхийж чаджээ. Жишээ нь, 1894 онд төрж, 104 наслаад, тайван нойрсож байх үедээ бие барсан Маттиа эгч бол байнга ухаан саруул, идэвхтэй хүн байсан юм. Тэрээр амьдралынхаа эцсийг хүртэл ядуу хүмүүст тусалж, бээлий нэхэж, жаргалтай, бүтээлч амьдарчээ. Сүүлд Матиа эгчийн уураг тархийг задалж үзэхэд өндөр насалсны ямар ч шинж илрээгүй юм. Тэнд ер нь наслалтаас болж ядарч туйлдсан хүмүүс огт байгаагүй ажээ. Тэдгээр өндөр настнууд цаг хугацааны ноёрхлыг яаж давж чадсан юм бол? Сэтгэхүй хэр зэрэг сэргэлэн авхаалжтай байгааг шалгадаг тестүүд, анагаах ухааны нарийвчилсан шалгалтуудыг хослуулсан Сновдоны судалгаа нь хэд хэдэн нийтлэг зүйлсийг илрүүлсэн юм.
1-рт, бие бялдрыг витаминаар зөв хангасан байх ёстой.
2-рт, амьдралдаа аль болох эртнээс вербал чадвараа хөгжүүлбэл эерэг сэтгэл хөдлөлөөр амьдрал тань баяжина.
Тэдгээр ахмад настангууд бүр 20 насны үеэсээ эхлэн вербал чадвараа хөгжүүлж эхэлсэн тухай Сновдоны судалгаанд өгүүлсэн байдаг. Янз бүрийн идэвхтэй үйл ажиллагаа, үгийн сүлжээ, нэхэх, сүлжих, дасгал хийх зэрэг нь сенилити өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай бөгөөд
нас ахихын хэрээр хүний оюун ухаан буурдаг хэмээх олонд тархсан ойлголт эндүү ташаа болохыг харуулдаг.
Сэтгэл хангалуун байх, аливаад эерэг хандаж байх нь нэн чухал. Дементиа өвчнөөс зайлсхийхийн тулд таны ерөнхий эрүүл мэнд нэн чухал. Метаболик хүндрэлүүд, бага зэргийн цус харвалт, толгойн гэмтлүүд зэрэг нь Альцмейрийн дементиа өвчнийг үүсгэгч нийтлэг нөхцлүүд юм. Мэдээж, та оюун ухааны хувьд сэргэлэн гавшгай байхын тулд заавал өндөр настангуудын асрамжийн газар байх албагүй. Бид гэр орондоо үүнийг хийж болно.
Тэдгээр асрамжийн газрын гэлэнмаа нарын нэгний хэлснээр бид “Муу зүйлийг бодохгүй, муу зүйлийг хийхгүй, муу зүйлийг сонсохгүй байхыг чармайх” ёстой билээ.