 |
|
|  |
| Нүүр » Нийтлэл |
| Үндэстнийхээ оюуны чадварыг IQ тестээр шалгажээ. |
| Бичсэн: IQ төвийн ажилтан Өлзий-Эрдэнэ, Баяр Огноо: 2006.08.16 - 09:58 |
Үндэстнийхээ оюуны чадварыг IQ тестээр шалгажээ.
Австрали улсад 2002 оны наймдугаар сарын 6-ны шөнө орон даяар үндэсний IQ тестийг “Nine” харилцаа холбооны агентлаг хариуцан явуулжээ. Тестийг хүн бүхэн бөглөх боломжийг хангаж өгсөн бөгөөд хүмүүс оюун ухааны илтгэцүүрийн төвшингөө тогтоох бүрэн боломжтой байжээ. Yндэсний IQ тестэд интернэтээр 43 мянга, гар утас ашиглан 20 мянга гаруй, нийт 63 мянган хүн бүртгүүлж оролцжээ. Nine агентлаг нь үндэсний IQ тестийн дүнг дараах үзүүлэлтүүдээр тус тус танилцуулсан байна. Yүнд: Газарзүйн байршил Аль гараар бичдэг Тамхи татдаг, татдаггүй Архи хэрэглэдэг эсэх Нүдний шил зүүдэг эсэх Yсний өнгө Нүдний өнгө Max иддэг, иддэггүй Биеийн өндөр Хүйс Насны ангилал г.м Эндээс та бүхэнд 100 хүн тутмын дундаж IQ-гээр тооцож газарзүйн байрлалаар үнэлгээ өгсөнийг харуулхад:

Tyc улсын зүүн урд болон далай эргээр буй хотуудад оюун ухаан төвлөрсөн нь зургаас харагдаж байна. Хотуудын IQ нь янз бүр ажээ. Энэхүү тестэд насны ангилал, биеийн өндөр гэсэн үзүүлэлтээр IQ оноог гаргаж графикаар харуулсныг үзүүлэв.


Биеийн өндөр хэвийн байх нь оюуны чадавхид эерэг нөлөөлдөг байна. Харин хэт өндөр юм уу намхан хүмүүсийн оюуны чадвар төдийлөн сайн биш байдаг нь батлагджээ. Насны хувьд хүний оюун ухаан байнга өсөх зүй тогтолтой байгаа нь нэлээд сонирхолтой юм. Ер нь өтлөх, зөнөх гэдэг ойлголт устаж байх бололтой. Оюун ухаанаа байнга дасгалжуулбал өтлөхөөс сэргийлж болох ажээ. Мөн хүйс, шил зүүдэг эсэх, ямар төрлийн согтууруулах бүтээгдэхүүн хэрэглэдэг эсэх зэрэг үзүүлэлтүүдийг тооцож IQ-оноог гаргасныг доор харуулав.
- Эрэгтэйчүүд - 112
- Эмэгтэйчүүд -108
- Нүдний шил хэрэглэдэг - 112
- Нүдний шил хэрэглэдэггүй - 109
- Шар айраг хэрэглэдэг - 114
- Дарс - 114
- Огт хэрэглэдэггүй – 108
Тестэд амжилттай хариулсан хүмүүсийг ажил мэргэжлээр жагсаавал: Тестийг Багш нарын-71% Тайз дэлгэцийн алдартануудын-65% Оюутнуудын -64% Барилгачидын - 62% нь тус тус зөв хариулсан байна. Эцэст нь дурдахад энэ тестэд Жон Аткинс хэмээх программист залуу 151 оноо авч тэргүүлжээ. Yүнтэй адилаар Германы “BBC” телевиз, Нидерландын “Eyework” агентлаг, Их Британи, Франц, Испани, Шинэ Зеланд зэрэг улсын харилцаа холбооны байгууллагууд үндэсний IQ тестүүдийг 2000-2003 оны хооронд зохион байгуулж явуулсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.ninemsn.com сайтаар зочлоорой. |
1071 удаа уншигдсан Буцах |
|
| |
 |
 |
|