 |
|
|  |
| Оюуны чадварын IQ төвөөс Монголд анх удаа Суралцах чадвар-LL хичээлийг 2006 онд эхлүүлсэн. Энэ хичээл нь Оюуны хөгжил-IQ, Ñýòãýí áîäîõóé-TS хичээлүүдийн үргэлжлэл юм.
|
Суралцах чадвар-LL хичээл нь cуралцахуйд суралцах нь, суралцах орчин, хувийн зохион байгуулалт, өөрийгөө удирдахуй, зорилгоо тодорхойлох, цаг төлөвлөлт, өөрийгөө идэвхжүүлэх, стресс менежмент, ажил мэргэжил төлөвлөлт, суралцах хэв шинж, үр дүнтэй суралцах арга замууд, шинэ зуунд хэрхэн суралцах вэ, анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулах арга замууд, лекц сонсох ба лекцээс тэмдэглэл хийх процесс, визуал тэмдэглэл хөтлөлтийн системүүд, ном, сурах бичгээс тэмдэглэл хийх, ном сурах бичиг унших, ярих, илтгэл тавих чадвар, мэдээллийн эх сурвалжтай ажиллах, шалгалтанд бэлдэх, тест өгөх ур чадвар гэсэн бүлэг сэдвүүдийг багтаасан.
|

|
|
Хамрах хүрээ:
- Дунд сургуулийн 9-11 анги
|
|
|
Хичээлийн зорилго:
- Суралцах үйл, суралцах чадварын талаар илүү гүн ойлголттой болно
- Суралцах таатай орчин бүрдүүлэх, хувийн зохион байгуулалт эмх цэгц, өөрийгөө удирдан жолоодох, зорилго тодорхойлох, цаг төлөвлөлт, өөрийгөө идэвхжүүлэх, стресс менежмент зэрэг сэдвүүдийн хүрээнд суралцах үйлд өөрийгөө хэрхэн бэлдэх арга замуудтай танилцана
- Хичээлийн явцад оношлох сорил өгч, өөрийн зан байдал, араншин, авъяас чадвараа танин мэднэ
- Өөрт тохирох ажил мэргэжлүүдтэй танилцаж,ирээдүйд эзэмших ажил мэргэжлээ төлөвлөнө
Сорил тестүүдээр суралцах хэв шинжээ тодорхойлж, түүнтэй холбоотойгоор хэрхэн үр дүнтэй суралцах арга зам, стратегиудтай танилцана
- Сургалтын шинэлэг хандлагуудын талаар мэдэж авна
- Мэдээллийн эх сурвалжуудтай харьцах, өөрт хэрэгтэй мэдээллийг хайж олох ур чадвартай болно
- Ой тогтоолтыг хөгжүүлэх цогц аргуудтай танилцаж, хэрэгтэй мэдээллийг тогтоох, сэргээн санах чадвараа нэмэгдүүлнэ
- Тэмдэглэл хөтлөх, бичих, унших, сонсох, ярих ур чадвараа нэмэгдүүлэх үр дүнтэй арга замуудтай танилцана
- Шалгалтанд бэлдэх, тест өгөх ур чадвар бүлэг сэдвээр тестийн төрлүүд, тесттэй ажиллах, тест бөглөх стратеги, арга замуудтай танилцана. Зєгнєн бодож , тєсєєлєн ургуулах чадвар.
|
Тухайн ангид орох хичээлийн багтаамж 60 цаг байна. Хичээлийн эхэн, дунд болон тєгсгєлд тест авч, суралцагсадын сэтгэлгээний тvвшин, єсєлтийг тогтоож, анализ хийнэ. Хvvхэд бvрийг ажлын дэвтэр, хичээлтэй холбогдох бусад материалаар хангаж, зарим хичээлийг компьютерийн програм ашиглаж явуулна. Нийслэлийн сурагч багачууд єєрийн сургууль , цэцэрлэг дээр хичээллэдэг клубын хичээлд суралцаж болохоос гадна “Оюуны чадварын-IQ” тєв дээр явагддаг сургалтанд суралцаж болно. “Оюуны чадварын-IQ” тєв дээр явагдах “Суралцах чадвар-LL” хичээл жил бvрийн 9-р сард элсэлтээ авч, 7 хоногт 2-4 цагаар хичээллэдэг.
|
|
|
 |
 |
|