Цацаргасан бүтэц
Уураг тархины бодит хэсгүүд болон оюуны ухааны чадварууд нь тусгаар байхаасаа илүүтэй өөр өөр хоорондоо нэгэн зэрэг хоршин ажиллавал уураг тархи маш үр нөлөөтэй, маш үр ашигтай ажиллаж болох нь батлагдаж эхэллээ. Тухайлбал, тархины бор гадаргын үгэн болон өнгөний чадварын энгийн хослол нь таны тэмдэглэлийг эрс өөрчилдөг байна. Тэмдэглэлдээ хоёр өнгө нэмэхэд л хүний тогтоох чадвар 100-аас илүү хувиар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг.
ЦАЦАРГАХ СЭТГЭЛГЭЭ
Мэдээлэл—уураг тархины боловсруулах тогтолцоо Хоол амтлах, цэцэгс үнэрлэх, хөгжим сонсох, кино үзэх, бусдыг хайрлах, дурсамжаа санах үед бидний уураг тархинд юу болж байдаг бол? Хариулт нь нэн энгүүн атлаа гайхам нарийн. Таны уураг тархины хүлээн авах мэдээллийн бит(мэдээллийн нэгж) бүрийг бүрдүүлэх аливаа дуулиант явдал, ой тогтоолт, сэтгэлгээ (мэдээж, энэ бүхэнд ярих, тоолох, кодлох, амтлах, үнэрлэх, зурах, будах, дүрс таних, тэмдэглэл хөтлөх гэх мэт) зэрэг нь бөмбөрцгийн төвөөс тал бүр тийш цацран түгэх хэдэн арав, зуу, мянга, сая дэгээ мэт дүрслэгдсэн байдаг. (Хүний тархины судасны сүлжээг харуулсан зургийг хар.) Дэгээ бүр нь холбоостой, холбоос бүр нь өөрийн төгсөшгүй тооны зангилааны үзүүрээс бүрдсэн байна. Та энэхүү холбоосуудын тоог өөрийн өгөгдлийн бааз, мэдээллийн сан, ой санамж байдлаар сэтгэлгээ болгон аль хэдийн “ашиглачихсан” байдаг. Тухайлбал, таны уншиж байгаа эдгээр үгс таны супер компьютер болох уураг тархины чинь хадгалан хураах нөөц боломж, шинжлэн боловсруулах хүчин чадлыг хослуулсан өгөгдлийн бичил тогтолцоо болж байх жишээтэй. Энэхүү үлэмж тооны дэгээрч гогцоорсон, олон чигт тархсан мэдээлэл боловсруулах, хадгалах тогтолцоог ашигласны үр дүнд таны уураг тархи мэдээллийн нүсэр зураг схемийг өөртөө аль хэдийн бүрдүүлсэн байдаг. Уураг тархи мэдээллийг хормын төдийд л боловсруулж чаддаг нь түүний төгсөшгүй холбоо зангилаа бүхий дотоод мэдээллийн нүсэр баазтай нь холбоотой.
1973 оны өвөл Москвагийн Их Сургуулийн профессор Петр Кузмич Анохин хүний нервийн эсийн мөн чанарын талаарх өөрийн 60-аад жилийн судалгааны үр дүнг нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр Заяагдмал болон Хиймэл Оюун Ухаан Бүрэлдэхүй хэмээх бүтээлдээ: “Хүний нервийн зөвхөн нэг эсийн бусад эсүүдтэй синаптик холбоос үүсгэх боломж нь 1028(нэгийн ард хорин найман ширхэг тэг). Өөрөөр хэлбэл зөвхөн ганц эсэд ийм хэмжээний хүчин чадал оршин байна гэсэн үг. Тиймээс уураг тархи бүхэлдээ юу болж буйг тогтооно гэдэг туйлын бэрх. Тухайлбал, үүнийг нервийн нийт эсийн хэмжээнд тооцоолбол эсүүдийн синаптик холбоос үүсгэх боломж нь нэгийн ард 10.5 сая км урт үргэлжлэх тэгийн цувааг үүсгэх болно!” “Уураг тархиныхаа нийт хүчин чадлыг бүрэн дүүрэн ашигласан хүн хаа ч байхгүй гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ энэ бол тархи хязгаартай гэсэн бидний гутрангуй үзэлтэй холбоотой байх. Үнэн хэрэгтээ, таны тархи хөвөө хязгааргүй боломж юм шүү”.
Нервийн эсийн ийнхүү эцэс төгсгөлгүй орооцолдсон холбоос нь хүний оюуны төгсөшгүй дүр зураг, дуусашгүй хэв загварыг бүтээн бий болгох, тэтгэн хөгжүүлэх эх булаг юм. Энэхүү дундрашгүй эх булгийг зөвхөн Цацаргах Сэтгэлгээний ачаар өдөөн ундраадаг бөгөөд үүний бодит илэрхийлэл нь Оюуны Зураглал болдог.
Хэрвээ та уураг тархины талаар ихийг мэдэе, цацаргах сэтгэлгээнд суралцая, оюуны зураглал хийдэг болоё гэвэл бидэнтэй холбоо бариарай.
Оюуны зураглал номыг энд дарж үзнэ үү.
Хүний тархины дүрс санах гайхамшигт чадвар
Орчин үеийн уураг тархи судлалын зарим туршилт, судалгааны үр дүнгээс үзхэд хүмүүсийн 95 гаруй хувь нь давамгай шинжтэй байдаг дүрс тогтоох онцгой чадвартай ажээ.
1970 оны Scientific American сэтгүүлд Роф Хаберийн хийсэн туршилтын үр дүнг хэвлэсэн юм. Хабер тус бүр нь 10 секундийн зайтай урсах 2560 ширхэг фото зургийг судалгаандаа ашиглажээ. Тэдгээр бүх зургийг үзэхэд ойролцоогоор 7 цаг хэрэгтэй. Гэхдээ энэ хугацааг өдөр өдрөөр хэсэгчилсэн байдлаар үзүүлэхээр хуваасан байна. Түүний судалгааны зорилго хүний дүрс таних чадварыг тогтооход чиглэв. Зургийг үзүүлснээс нэг цагийн дараа оролцогчдын дүрс таних чадварыг шалгахад дунджаар 85-95% байлаа. Хүний уураг тархины мэдээлэл хүлээн авах, хадгалах, сэргээн санах механизмын хосгүй нийлмэл байдлыг баталсан Хаберийн энэхүү туршилт нь тархины дүрс таних чадварын хурдыг тогтоов. Туршилтад зураг бүр нэг секундын зайтай солигдож байхаар үзүүлжээ. Туршилт бүрийн үр дүн адилхан гарсан байна. Уг туршилт уураг тархи хадгалсан мэдээллээ сэргээн санах онцгой хүчин чадалтай гэдгийг илрүүлэхэд чиглэгдээгүй, хамгийн гол нь түүний мэдээлэл хүлээн авах хурд асар өндөр болохыг тогтоосон явдал юм. Цааш нь Хабер бүх зургуудыг толинд тусгаж тусгалыг нь секундийн хурдтайгаар урсгаж туршилтаа гүнзгийрүүлэв. Туршилтын үр дүнгүүд мөн л ижилхэн гарсан байна. Энэ туршилт гурван хэмжээст огторгуй дахь дүрс таних тархины чадварын хурд асар өндөр гэдгийг олж тогтоов.
Судлаач Р.С.Никерсоны секунд бүрийн зайтай 600 ширхэг зураг үзүүлсэн туршилтын үр дүнг Canadian Journal of Psychology сэтгүүлд нийтэлжээ. Тэрээр зургуудыг үзүүлсний дараа оролцогчдын дүрс таних чадварыг шалгахад дунджаар 95%-тай байв. Никерсон өөрийн туршилтыг Хаберийн адилаар өргөтгөж зургийн тоог 600-аас 10000 болтол нь өсгөв. Тэр эдгээр 10000 зургаа үнэхээр “тод”, тогтооход хялбар байдлаар сонгожээ. Туршилтын үр дүн 99.9%-тай гарсан байна. Тиймээс Никерсон зургийн тоог сая болтол нь нэмэгдүүлж, тэгэхдээ зарим нэг төвөгтэй зургуудыг оруулжээ. Гэтэл оролцогчид 986300 зургийг зөв таньсан буюу үр дүн 98.6%-тай гарсан байна. “Зураг мянган үгнээс үнэтэй” гэсэн эртний зүйр үг ч бий. Учир нь зураг тархины бор гадаргын чадварыг бүхэлд нь өдөөдөг байна. Тухайлбал, өнгө, хэмжээс, үг үсэг, харааны хэмнэл, уран сэтгэмж гэх мэт.
Quarterly Journal of Experimental Psychology улирал тутмын сэтгүүлд Лионел Стандинг “10000 зургийг таньхуй” өгүүлэлдээ “хүний дүрс таних чадвар хязгааргүй” хэмээн дүгнэжээ.
Дүрс нь хүний оюуны холбох чадвар, ой тойнд үгнээс хэд дахин хүчтэй нөлөөлдөг. Тэгснээр ой тогтоолт, бүтээлч чадвар дээшилдэг. Аливаа тэмдэглэл дүрс зураггүй л бол түүний 95% нь утгаа алддаг байна. Гэтэл ихэнх хүмүүс өөрсдийгөө зураг дүрс зурахдаа тааруу гэсэн ойлголттой байдаг. Үүний улмаас тэд тэмдэглэл хийхдээ зураг дүрс зурахыг огт хүсдэггүй байх. Сүүлийн 30-аад жилийн турш энэ талаар Т.Бьюзан нар зураач Бэтти Эдвард, Лоррайн Гилл нарын хамт туршилт судалгаа хийсэн юм. Туршилтаас харахад судалгаанд оролцогчдын 25-аас дээш хувь нь өөрсдийгөө визуал чадвар тааруу, мөн 90-ээс илүү хувь нь өөрсдийгөө төрөлхийн зурж, дүрслэх чадваргүй гэдэгт итгэдэг болох нь нотлогдож байв. Бидний цаашдын судалгаа “хэвийн” тархитай (удамшлын болоод олдмол гэмтэлгүй) ямарч хүн дүрслэх урлагийн сургуулийн нилээд сайн зурдаг сурагчийн хэмжээнд зурж чаддаг болохыг тогтоосон юм.
С. М. Косслин Оюуны ертөнц дэх хий үзэгдлүүд номондоо “Хүмүүсийн зураг дүрс зурах чадвар нь голдуу дадлагажих байдлаар дээшилдэг” болохыг дурьдсан байна. Оюуны Зураглал хийх нь хүний дүрс зурах, таних энэхүү визуаль чадварыг сэргээн сайжруулдаг. Тиймээс таны уураг тархины дүрстэй ажиллах чадвар дээшилснээр тархины сэтгэн бодох, танин мэдэх, бүтээн туурвих, тогтоон санах, итгэж найдах чадвар, нөөц боломжууд улам нээлттэй болдог байна.
|