Хайлт:    
 


Оюуны чадварын-IQ төв 3-11 настай сурагч багачуудад зориулан Оюуны хөгжил-IQ хичээл явуулж байна. Хүүхдийн оюуны чадвар 3-11 насанд хурдтай нэмэгддэг. Энэ үеийг “Оюуны хөгжлийн нас” гэдэг. Оюуны хөгжлийн насандаа л оюун ухаанаа хөгжүүлбэл илүү үр нөлөөтэй.

Оюуны хөгжил-IQ хичээл нь сурагч багачуудын оюун ухааныг сэтгэлгээний визуал, каузал, логик чиглэлvvдээр хөгжvvлэх, ой тогтоолтыг өсгөх тусгай хөтөлбөр бvхий 60 цагийн багтаамжтай. Энэ хичээл нь дотроо хоёр хэсэгтэй бөгөөд тус бүрдээ анги бүрээр сурах бичиг, тараах материалтай.

Хамрах хүрээ:

  • Цэцэрлэгийн 3-6 нас
  • Дунд сургуулийн 1-4 анги


2001-2002 оны хичээлийн жилд Оюуны хөгжил-IQ хичээлд 21 аймгийн 90 IQ клубт 12531 сурагч, 700 багш

2002-2003 оны хичээлийн жилд Оюуны хөгжил-IQ хичээлд 20 аймгийн 165 IQ клубт 15400 сурагч, 1200 багш

2005-2006 оны хичээлийн жилд Оюуны хөгжил-IQ хичээлд 20 аймгийн 165 IQ клубт 20000 сурагч, 1300 багш тус тус хамрагдсан.

Хичээлийн зорилго:

  • Зєгнєн бодож , тєсєєлєн ургуулах чадвар
  • Хийсвэрлэн сэтгэх сэтгэлгээ
  • Латерал сэтгэлгээ
  • Каузал сэтгэлгээ
  • Визуал сэтгэлгээ
  • Дизайн сэтгэмж
  • Vйл явдлын учир шалтгааныг бодитой, зєв нэгтгэх чадвар
  • Оройлон манлайлах, биеэ даах, эрсдэлд орох зэрэг цогц чадвар, бvтээлч сэтгэлгэг хєгжvvлэхэд оршино.

Тухайн ангид орох хичээлийн багтаамж 60 цаг байна. Хичээлийн эхэн, дунд болон тєгсгєлд тест авч, суралцагсадын сэтгэлгээний тvвшин, єсєлтийг тогтоож, анализ хийнэ.
Хvvхэд бvрийг ажлын дэвтэр, хичээлтэй холбогдох бусад материалаар хангаж, зарим хичээлийг компьютерийн програм ашиглаж явуулна. Нийслэлийн сурагч багачууд єєрийн сургууль , цэцэрлэг дээр хичээллэдэг клубын хичээлд суралцаж болохоос гадна “Оюуны чадварын-IQ” тєв дээр явагддаг сургалтанд суралцаж болно. “Оюуны чадварын-IQ” тєв дээр явагдах “Оюуны хєгжил-IQ” хичээл жил бvрийн 9-р сард элсэлтээ авч, 7 хоногт 2-4 цагаар хичээллэдэг.