 |
|
|  |
Оюун ухааныг хэмжих нь
Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд 100-аад жилийн өмнө үүсчээ. Үүнээс өмнө оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.
Оюун ухааны тестүүд нь хүний оюун ухааныг өндөр магадлалтай хэмждэг гэдгийг маш олон төрлийн судалгаа харуулдаг. Тухайлбал тестэнд үзүүлэх оноо ба сурлагын дүн, боловсролын түвшин, орлого, дундаж наслалт, ажил гүйцэтгэх чадвар, гэрлэсэн байдал, хүүхдүүдийнх нь дундаж жин, ажил эрхлэж буй байдал зэрэг нь хоорондоо өндөр эерэг хамааралтай байдаг. Жишээ нь өндөр орлоготой 100 хүний тестэнд үзүүлэх дундаж оноо нь бага орлоготой 100 хүний дундаж онооноос илүү байна. Оюун ухааны тестийг зохиохдоо тодорхой нэг онол, загварт суурилах бөгөөд маш их хэмжээний туршилт, судалгаа хийдэг. Мөн статистик өгөгдлүүдийг хангах, стандартчилах, бусад тестүүдтэй холбох, хүлээн зөвшөөрөгдөх гэх мэт ажлууд хийгддэг. Тестэнд хүний оюуны гол чадваруудыг сорьж чадахуйц асуулт, даалгаварууд оруулдаг. Ингэж зохиогдсон тестийн үр дүн, бодит байдлын хоорондын хамаарал өндөр гардаг бөгөөд ийм л учраас сүүлийн 100 гаруй жил оюун ухааны стандарт тестүүдийг ашигласаар байна.
Хүмүүс тодорхой хэмжээний “оюун ухаантай” төрдөг. Энэ нь хэн нэгэнд төрөлхөөс нь “экселийн” жижигхэн хөдөлгүүр, өөр хэн нэгэнд нь УАЗ-469-ийнх, харин заримд нь “бух бензны” хөдөлгүүр мэт хүчтэй тархи заяадаг гэсэн үг юм. Бараг бүх хүнийх адилхан ч (ялгаа байдаг ч тэр нь бага) хүн мөн чанараараа бодлого бодох, мэдлэг эзэмших өөр өөр түвшинтэй байдаг. Оюун ухааны доогуур түвшинтэй хүмүүсийг ухааны хоцрогдолтой гэдэг. Гаргууд сэтгэдэг, ойлгодог хүмүүс байдаг ба ийм хүмүүсийг “авъяаслаг”, “билигт”, “суут” гэж нэрлэдэг. Гэхдээ хэн ч гэсэн, түүний оюун ухааны илтгэцүүр 75 эсвэл 150 байгаагаас хамаарахгүйгээр асуудлыг шийдэх чадвараа хөгжүүлэх боломжтой. Ихэнх хүмүүс өөрийн оюун ухааны чадварын өчүүхэн хэсгийг л ашигладаг гэдгийг та мэдэх байх. Зарим эрдэмтэд 10 - 15% нь л ашиглагддаг гэж үздэг. Энэ бол автомашин явахдаа хөдөлгүүрийнхээ найман цилиндрийн хоёрыг л ашигладаг гэдэгтэй адил маш бага юм. Мэдээж машин явна л даа. Гэхдээ найман цилиндрээ бүрэн ашиглавал машин илүү хурдан, жигд явж, түлш бага зарцуулна. Бүх хүн амын оюун ухааны итгэлцүүр дараахь байдалтай байна. Голдуу оюун илтгэцүүр нь 130 - оос дээш хүнийг авъяас билигт гэдэг.

Хүний оюуны чадварын тоон үзүүлэлт IQ болон нийгэм, эдийн засгийн бодит байдлын ялгаа. АНУ-ынхаар.
хамаарлын коэффициент к нь -1 ээс +1 ийн хооронд байх ба -1<к<0 бол урвуу, к=0 санамсаргүй, 0<к<1 бол эерэг хамааралтай гэнэ
IQ ба эдийн засаг, нийгмийн хоорондох хамаарал
| Хүчин зүйлс |
Хамаарлын коэф |
| Сурлагын дүн ба IQ |
0.5 |
| Суралцсан нийт жил ба IQ |
0.55 |
| Нийгэмд эзлэх байр суурь ба IQ |
0.33 |
| Ажил гүйцэтгэх чадвар ба IQ |
0.54 |
| Ижил тэнцүү зүйл ба IQ |
0.86 |
| Аав, ээж, хүүхдүүдийн жин ба IQ |
0.47 |
IQ ба эдийн засаг, нийгмийн хоорондох хамаарал (АНУ-ынхаар)
| IQ |
<75 |
75–90 |
90–110 |
110–125 |
>125 |
| АНУ-ын хүн амын тархалт |
5 |
20 |
50 |
20 |
5 |
| 30 орчим насандаа гэрлэгсэд |
72 |
81 |
81 |
72 |
67 |
| Жилд 1 сараас дээш хугацаагаар ажилгүй байгсад (эр) |
12 |
10 |
7 |
7 |
2 |
| Гэрлэсэн эхний 5 жилдээ салсан |
21 |
22 |
23 |
15 |
9 |
| Бутач хүүхэд төрүүлсэн (эмэгтэйчүүд) |
32 |
17 |
8 |
4 |
2 |
| Ядуу амьдралтай |
30 |
16 |
6 |
3 |
2 |
| Давтан ял эдлэгч (эр) |
7 |
7 |
3 |
1 |
< 1 |
| ЕБС-аас гарсан, хаясан |
55 |
35 |
6 |
0.4 |
< 0.4 |
|
Herrnstein & Murray (1994)
|
|
|
 |
 |
|