Хайлт:    
 
 

Латерал сэтгэлгээ


Латерал сэтгэлгээ гэдэг нь сэтгэлгээний нэг том хэлбэр бөгөөд хүний бүтээлч чадвар болон зөн билгийг хөгжүүлэх зорилгоор мэдээллийг боловсруулах оюуны үйл явц юм.
Латерал сэтгэлгээний үндсэн бүрэлдхүүнд :
- таамаглал дэвшүүлэх
- үнэн мэдээллийг олж авах зөв асуулт
- асуудлыг шинэ өнцгөөс харах хандлага
- логик анализ ордог.

 

     

атерал сэтгэж сурах нь амар хялбар биш ч түүнд суралцаж, амьдралд хэрэгжүүлж болдог. Математикийн бодлого бодох арга барилыг эзэмшиж болдогийн нэгэн адил латерал сэтгэлгээнд ч гэсэн суралцаж болно.Та латерал сэтгэлгээнд суралцсанаараа хуучин арга барилд авталгүйгээр, шинэлэг сэтгэж, бүтээлч санаа хэвшүүлэн түүгийгээ хэрэгжүүлэх чадвартай болно.

 

20

 

Та дээрхи зурганд байгаа шиг бусдаасаа өөрөөр сэтгэж, шинэ зүйлийн эрэлд гараарай. Нүхээ нэмж ухах биш өөр газар нүх ухаад үзвэл яадаг бол?!
   
  Латерал гэдэг энэ үгийн англи утга нь хажуугийн, зэрэгцээ гэсэн утгыг агуулдаг гэдгээс улбаалан латерал сэтгэлгээг хажуугийн сэтгэлгээ гэж ойлгох нь эндүүрэл болно. Мөн вертикал(босоо) сэтгэлгээний гүйцээлт гэж ойлгох нь ч алдаа болно.
     


Латерал сэтгэлгээний эцэг

Латерал сэтгэлгээ гэсэн нэр томъёог анх Эдвард де Боно бий болгосон. Эдвард Де Боно 53 ном бичсэн нь дэлхийн дөч гаруй хэл дээр орчуулагдсан . Тэрээр дэлхийн 50 гаруй оронд очин лекц уншиж, олон улсын томоохон хурлуудад оролцож байсан ба 1989 онд түүнийг Нобелийн шагналтнуудын тусгай чуулганыг тэргүүлэхийг санал болгож байв. Де Боногийн боловсруулсан бүтээлч болон латерал сэтгэлгээг хөгжүүлэх аргыг дэлхийд нэртэй IBM, NTT, Du Font, Prudental, Shell, Erikson, McKinseys, Ciba-Geigu, Ford гэх мэтийн бусад олон корпорацууд нэвтрүүлэн хэрэглэж байна. Тэрээр өөрийн анх бий болгосон CoRT хичээлийнхээ тухай "CoRT хичээл нь сэтгэлгээг зориудаар сургах бусад хичээлтэй харьцуулахад хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг хичээл юм. Энэ хичээл нь 1970 оноос хойш заагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд асар их туршлага хуримтлагджээ. CoRT хичээлийг АНУ, Их Британи, Ирланд, Канад, Австрали, Шинэ Зелланд, Израйл, Орос, Хятад гэх мэт улсуудад зааж байгаа бөгөөд жил ирэх тутам энэ хичээлийг нэвтрүүлэх улсын тоо өссөөр байна. Венесуэл улсад нэг жилийн туршилтын дараа CoRT хичээлийг бүх дунд сургуулийн заавал үзэх хичээлийн тоонд оруулжээ. CoRT хичээлийг сонирхож байгаагийн шалтгаан нь сэтгэлгээний чадварыг дээшлүүлэхийг маш олон хүн сонирхдог болсонтой холбоотой бөгөөд нөгөөтэйгүүр энэ хичээлийг заахад хялбар, ойлгомжтой гэж олон хүн үздэгт байгаа юм. " гэж хэлжээ.