1. Сэтгэлгээ – энэ бол оюуны чадварын асуудал. Оюуны чадвар нь бидний төрөлхийн суу билгээр тодорхойлогддог. Та өөрийн нүдний өнгийг өөрчилж чадахгүй шигээ өөрийн сэтгэлгээг өөрчилж чадахгүй.
2. Сэтгэлгээ – энэ бол хамгийн сайн аргыг нь мэдсэнээр сайжруулж, суралцаж, дадлагажиж болох дадал дүй юм. Сэтгэлгээ бол бусад ямар ч дадал дүйгээс ялгаагүй бөгөөд өөрийн сэтгэлгээний дадал дүйг, хэрвээ үүнийг хийхэд чөлөөтэй л бол сайжруулж болно.
Таны үзэл дээрх хоёрын аль нэгэнтэй нь таарах болов уу?
Энэ хоёр эсрэг тэсрэг үзлийг нэгтгэхэд хялбархаан.
Оюуны чадвар бол морины хүчээр хэмжигдсэн машины чадалтай адил юм. “Оюуны чадварын” боломжийн зарим хэсэг нь бидний төрөлхийн өгөгдхүүнээр тодорхойлогдох бүрэн боломжтой. Ийм байсан ч гэсэн булчингийн шинж төлөв нь түүний ашиглалтыг өөрчилж болох шиг оюун ухааны ашиглалт нь тархины ферментийн төлөвийг өөрчилж болно.
Автомашины ажиллагаа нь түүний хүчин чадлаас гэхээсээ жолоочийн чадвараас илүү хамаардаг. Иймээс оюун ухааны чадвар - автомашины морины хүч, “СЭТГЭЛГЭЭ” - морины энэ хүчийг ашиглах дадал дүй нь болно.
Оюун ухаан бол потенциал. Сэтгэлгээ бол ажлын дадал дүй юм.
Хэрвээ бид автомашинтай адилтгалаа цааш үргэлжлүүлвэл дараахь хоёр дүгнэлтэд хүрнэ.
1. Танд маш сайн хүчин чадалтай автомашин байгаа бол та өөрийнхөө жолоодох дадал дүйг сайжруулах шаардлагатай болно. Жолоодох дадал дүйг сайжруулахгүйгээр машиныхаа өгөгдсөн хүчин чадлыг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй билээ. Харин ч бүр эргэн тойрондоо аюул учруулж болзошгүй. Оюуны их чадвартай хүмүүсийн хувьд өөрийн энэ өндөр чадвараа бүрэн бүтнээр нь ашиглахын тулд сэтгэлгээнийхээ дадал дүйг сайжруулах хэрэгтэй болдог. Тэгж эс чадваас энэ өндөр оюун ухааны потенциалийн ихэнх хэсэг нь хий дэмий, ашиглалтгүй болж, талаар үрэгдэх болно.
2. Танд муухан хүчин чадалтай автомашин байгаа бол та энэ дутагдлыг гүйцээхийн тулд жолоодох чадвараа сайжруулж хөгжүүлэх ёстой. Өөрийгөө оюун ухааны түвшний хувьд өндөр биш гэж үздэг хүмүүс сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулснаар ажлын үр бүтээлээ дээшлүүлж чадна.

Сэтгэлгээ –энэ бол хүний үндсэн баялаг юм. Бидний ирээдүйн амжилт бидний сэтгэлгээний ур дүйгээс бүрэн хамаарна. Хувь хүний, нийгмийн, дэлхийн түвшинд үнэхээр л ийм байна.
