 |
|
|  |
Оюун ухааны тодорхойлолт
1920-оод оны эхнээс АНУ-ын эрдэмтэд оюун ухааныг тодорхойлоход ашиглагддаг ойлголт, ухагдахуун, нэрсийг төрөл бүрийн байдлаар томъёолон гаргаж байсан. Анх 1921 онд 13 эрдэмтэд цуглаж оюун ухаан гэж юу болохыг өөр өөрсдийнхөөрөө тодорхойлж, мөн санал нэгдэж байгаа хэд хэдэн нэр томъёо, ойлголтуудыг гаргасан байна. Эдгээр санал нэгдсэн нэрс, ойлголтуудыг жагсаан бичвэл:
1. Хийсвэр сэтгэлгээ, эрэгцүүлэн бодох, дахин авч үзэх, асуудлыг шийдэх, шийдвэр гаргах 2. Орчинтойгоо хамгийн үр ашигтай хэлбэрээр зохицох/оршин байх 3. Суралцах үр дүй 4. Психологын механизм 5. Ухамсар, мэдрэмж, анхаарал гэх мэтийн энгийн ойлгоцууд 6. Илэрхий, илт байдлыг мэдэрч зөв хариу үйлдэл үзүүлэх 7. Оюуны хурд 8. g-хүчин зүйл (оюун ухааны гол хүчин зүйл) 9. Академик ур чадвар 10. Танин мэдэхүйн талаарх мэдлэг 11. Даалгавар гүйцэтгэх, биелүүлэх 12. Процесуудын хоорондох интеграцчилал 13. Мэдлэг 14. Дискрет чадварууд. Жишээ нь: вербал, баримжаалах г.м 15. Соёлын үнэлэмж
Дээрх ойлголт, нэр томъёонууд нь тухайн үеийн, тухайн салбарын нэртэй эрдэмтдийн томъёолол бөгөөд эдгээр нь 1986 он хүртэл үндсэндээ өөрчлөгдөөгүй. Зарим талаараа илүү баяжиж, судлагдан, батлагдаж байсан.
Оюун ухааныг тодорхойлоход хамгийн чухалд тооцогдох элементүүд.
1987 онд АНУ-ын психологи, социологи, боловсрол, генетикийн салбарын 1020 эрдэмтэн, мэргэлжилтнүүдээс оюун ухааныг тодорхойлоход хамгийн чухалд тооцогдох 13 элементийг нэрлэж, тэдгээрийг ач холбогдолынх нь хувьд эрэмбэлнэ үү хэмээн асуудал дэвшүүлсэн (Snyderman & Rothman 1987) байна. Эрдэмтэдийн хариултууд, эрэмбэлсэн байдал зэргийг тооцон жагсаан бичвэл:
1. Хийсвэр сэтгэлгээ буюу шүүн тунгаах, эргэцүүлэх (99.3 %) 2. Асуудлыг шийдэх дадал, ур дүй (97.7%) 3. Эзэмшсэн мэдлэгийн ерөнхий цараа (96%) 4. Ой тогтоолт (80.5%) 5. Оюуны авхаалж, хурд (77.7%) 6. Тодорхой нөхцөл байдалд дасан зохицох (77.2%) 7. Хэл зүйн чадвар (71%) 8. Математикийн чадвар (67.9%) 9. Ерөнхий мэдлэг (62.4%) 10. Бүтээлч байдал (59.6%) 11. Хурц мэдрэмж (24.4%) 12. Зорилгодоо зүтгэх (24.0%) 13. Дайчин, бүтээх эрмэлзэл (18.9%)
Ерөнхийдөө 1990-ээд оны америкийн психологи, социологи, боловсрол, генетикийн салбарын эрдэмтэд оюун ухааны хамгийн чухал элементүүдийг бараг тодруулчихлаа гэж хэлж болно. Эдгээр хариултуудаас дүгнэж үзхэд манай төвийн боловсруулсан оюун ухааны тестүүд нь (сонгодог IQ тест, сэтгэх чадварын тест, авъяас чадварын тест, сэтгэлгээний тест г.м) хүний оюун ухааны хамгийн чухал элементүүдийг хэмжих хэмжүүр болж чаджээ. ууд
Оюун ухаанд өгсөн тодорхойлолтууд.
• Хувь хүний туршлагын тусламжтайгаар олж авснаараа бусад чадвараас ялгаатай төрөлхийн болон удамшсан шинж чанар нь оюун ухаан юм. Британийн нэвтэрхий толь
• Сургалтын явцад олж авдаг чадваруудаас ялгаатай төрөлх чанарыг оюун ухаан гэнэ. Г. Спенсер • …Танин мэдэхүйн төрөлхийн нийтлэг чадварууд юм. С. Бёрт
• …Тодорхой зорилгын дагуу ажиллах, оновчтой сэтгэж бодох, үр дүнтэй ажиллах чадвар юм. Д. Векслер • Оюун ухаан бол асуудлыг програмын дагуу биш бүтээлчээр шийдвэрлэх чадвар мөн. Стивен Ж. Гулд
• … Хийсвэрлэн сэтгэх чадвар. Л. М. Терман
• Оюун ухааныг дээд зэргээр хөгжүүлсний баталгаа бол өөрийн ухамсартаа эсрэг, тэсрэг хоёр санааг нэгэн зэрэг агуулж ийм үедээ ч оновчтой ажиллах чадвараа хэвээр хадгалах явдал юм. Ф. Скотт Фицжеральд
• …Хүрээлэн байгаа орчиндоо үүссэн нөхцөл байдлыг зөв тусган хүлээж авах адекват тэнцүү аргыг олох чадвар. Р. Франклин
• Оюун ухаан бол шинэ асуудлуудыг шийдэхийн тулд зайлшгүй хэрэгтэй мэдлэгийг олж авах чадвар юм. Хэмжээ нь асуудлыг шийдэж байгаа хурдаар хэмжигддэг. Д. Штернер
• …IQ нь хүмүүсын сурах үр дүй, урт хугацааны ой тогтоолт, орчин тойрноосоо (гэр бүл, сургууль, нийгэм г.м) олж авсан мэдлэг, чадвар болон өдөр тутмын үйл ажиллгаанаас олж авсан туршлага зэргийг илтгэдэг бөгөөд энэ нь оюун ухааны хэмжээ болно. Карол
• Оюун ухаан гэдэг бол таньд байгаа чадварууд бөгөөд эдгээр нь угтаа психологийн үндсэн үйл ажиллагаануудын нэгдэл байдаг. Ж.Сатлер
• Танд бусдаас давуу ямар нэг тал, оюунлаг байдал байна уу? Байвал түүнийг оюун ухаан гэнэ. Жишээ нь, 2 хүн ярилцъя. Нэг нь арай илүү байдаг. Санаа нь, үгний найруулга нь . . . . гэх мэт. Тэгэхлээр ОЮУН УХААН хүн бүрт бий, гагцхүү хэмжээ нь янз бүр. Интеллект буюу ОЮУН УХААН гэхээр заримдаа хүний оюуны шинжийг хэлээд байгаа, заримдаа тэр хүнийг ч хэлээд байгаа, аль нь ч зөв юм. Хүнийг биеэс нь ангид ойлгож болно, бас биетэй нь хамт ойлгоно. Ц. Дэмбэрэл
• Хүний оюун ухаан 5 язгуур үндэстэй. - Таньж мэдэхүйн ухаан - Бүтээж туурвихын ухаан - Харьцахуйн ухаан - Хайрлаж дурлахуйн ухаан - Урлахуйн ухаан Д.Бямбасүрэн |
|
 |
 |
|