Хайлт:    
 
 
Эйнштейны тархи

1955 оны 4 сарын 18-ны шөнийн 1 цаг 30 минутад Принстон эмнэлэгт 20 зууны сод хүн Эйнштейн 76 настайдаа нас барсан юм. Түүнийг нас барсаны дараахан нь Принстоны эмнэлгийн судлаач Томас Харвей түүний тархийг гавлын яснаас нь салгаж авсан байна. Үүнийхээ дараа Харвей суут ухаантны тархийг 240 ширхэг хуваан гэртээ аваачиж хадгалжээ. Ийнхүү өнөөг хүртэл судлагдаж буй тархины түүх эхэлсэн юм. 15 жил өнгөрсний дараа 1970 онд намтар судлаач Стивен Леви нэрт эрдэмтний тархины сургийг гаргаж ийнхүү Эйнштейны тархи судлаачдын гарт оржээ.
Зургийн тайлбар: Паталогич Томас Принстон эмнэлэгт Эйнштейны тархитай хамт байгаа нь.


    Баримт 1:
    Эрдэмтэд Эйнштейны тархины баруун зүүн тал бөмбөлгийн бор давхаргын 9 ба 39 талбайн нийт 4 хэсгүүдийн эсүүд(нейрон) болон глиаль эсүүдийг тоолж үзсэн байна. 9 талбай нь бор гадаргын урд талд байрладаг ба ой тогтоолт, анхаарал, ааш араншинд чухал нөлөөтэй хэсэг байхад 39 талбай нь бор гадаргын хойд хэсэгт чихний ард байрлах "холбох бор гадарга" гэж нэрлэгддэг хэл ярианы болон өөр бусад үүрэгтэй тархины хэсэг юм.
    Ингээд Эйнштейны тархийг түүнтэй насаар ойролцоо 11 хүний тархитай харьцуулж үзжээ.

  • Суутны маань тархины 9, 39 хэсгүүд дэхь эсүүдийн тоо тэдгээр энгийн 11 тархины дунджаас бага байсан боловч эсүүдийг холбогч глиаль эсийн тоо хэд дахин олон байсан байна. Ө/х: нэг эсэд ноогдох глиаль эсийн тоо дундаж хэмжээнээс олон байлаа.
  • Глиаль эс олон байх нь тархины эсүүд хоорондох мэдээлэл дамжих хурдад сайн нөлөөтөй төдийгүй бодисийн солилцоонд маш чухал үүрэгтэй нь нотлогдсон.
  •  


    Баримт 2:
    Эйнштейны тархиг жирийн бусад тархитай харьцуулхад даруй 12 насаар залуу байжээ. Энэ нь 76 настай түүний тархи 60 гаруй настай хүний тархитай биологийн насны хувьд ижил гэсэн үг. Түүнээс хойш Эйнштейнтэй математикийн чадвараараа ижил хэсэг эрдэмтэдийн тархийг судлаж үзхэд иймэрхүү шинж ажиглагдаагүй нь анхаарал татаж байна


    Баримт 3:
    Анх Эйнштейны тархинд гар хүрсэн Томас Харвей "Түүний тархины эсүүд хоорондоо жирийн хүний тархийг бодвол илүү барьцалдсан байсан. Бор гадаргыг салгах үед энэ нь мэдэгдсэн" гэж хэлсэн байдаг. Хажууд байрлах зурган дээр нэг эс өөр нэг эстэй холбогдсон байна. Ө/х нэг эсийн гаралт аксон ба нөгөө эсийн оролт дендрит, тэдгээрийн хоорондох синаптик зайг харууллаа. Эйнштейны хувьд синаптик зай нь бусад хүмүүсийнхээс илүү бага, нейро дамжуулагчийнхн нь чадвар сайн байв. 

Илүү өргөн

1999 онд Английн эрүүл мэндийн судалгааны The Lancet сэтгүүлд дундаж нас нь 57 той тэнцүү 35 эрэгтэй хүний тархийг Эйнштейны тархитай харьцуулж судалсан баримтыг хэвлэжээ.

Тэдгээр 35 хүний тархинаас Эйнштейны тархины баруун зүүн хоёр бөмбөлгийнх нь арын хэсгийн бор гадаргын ховил, зураасууд илүү гүнзгий, илүү аржгар байлаа. Тархины энэ хэсэгт математикийн болон орон зайн баримжаалах чухал чадварууд агуулагддаг. Эдгээр баримтуудаас түүний тархи дагзныхаа хэсгээрээ бусад хүмүүсээс 15% илүү өргөн байгаа анхаарал татдаг. Ер нь хүний тархины бор гадаргын дэлгээс 1 метр квадратын дөрөвний нэгийг эзэлдэг байна.