Баруун зүүн тал бөмбөлөг
1960-аад оны эцсээр Калифорнийн Их Сургуулийн профессор Рожер Сперри тархины бор гадаргын гүнзгий хувьсалд судалгаа хийж зохих үр дүнд хүрснийхээ төлөө Нобелийн шагнал хүртэв. Сперригийн эхний судалгаа нь тархины бор гадарга хоёр тал бөмбөлөгөөс тогтдог, тэдгээрт хүний оюуны суурь чадварууд тархсан болохыг илрүүлсэн билээ.
Британий судлаач Колин Роуз “хэрэв та дуу сонсож байгаа бол тархины зүүн тал бөмбөлөг үгийг нь, баруун тал бөмбөлөг аяыг нь сонсож байдаг. Иймээс хүссэн дууныхаа үгийг хялбар тогтоодог. Ингэж тогтооход зүүн, баруун талууд хоёулаа хамрагдаж, дээр нь лимбийн систем дотор байдаг сэтгэл хөдлөлийн төв хамтарч оролцдог учраас тогтооход хялбархан” хэмээн дүгнэжээ. Хүний тархины хэсгүүдэд тодорхой оюуны цогц чадварууд хуваагдан байрласан байдаг. Гэхдээ үүнийг тухайн нэг чадвар нь яг 100% тэр хэсэгтээ байдаг гэж үзэх нь алдаатай болно. Тархи нэгдмэл нэг нэг учраас тэр хэсэгтээ арай илүү давамгай гэж хэлж болно. Тэгээд ч зарим хүний хувьд зүүн тархины хийдэг зарим үйлдлүүдийг баруун нь сайн хийж байсан жишээ бий. Тал бөмбөлгүүд нь бие биетэйгээ гурван зуун сая мэдрэлийн эсүүдээс бүрддэг, хоорондоо харилцан үйлчилдэг, физик-химийн гайхамшигтай системээр холбогддог. Үүний үр дүнд олон улсын автомат телефон холбоотой ижил зарчмаар хоорондоо мэдээллийг тасралтгүй сольж байдаг.
Их тархинд хуваарилагдсан оюуны чадварууд:
Зүүн тал:
|
![]() |
Баруун тал:
|
|---|
Цагаан толгойт үсэг хэрэглэдэг хүмүүсийн тархины зүүн тал бөмбөлөг нь илүү хөгжсөн байдаг бол ханз үсгээр бичдэг хүмүүсийн тархины баруун тал бөмбөлөг нь илүү хөгжсөн байдаг нь нотлогдлоо.




