Хайлт:    
 


“Гэрээр Олгох Боловсрол” төв нь хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн гэрээр суралцах үйл ажиллагааг дэмжих, эцэг эхчүүдийн гэрээр хүүхдээ сургах ажил үйлд тус болох, энэ талын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Манай төвөөс “Бага насны хүүхдийг гэрээр нь хэрхэн хөгжүүлэх вэ ?” сургалтыг эцэг эх, эмээ өвөө, гэр бүлийн гишүүдэд зориулан 2006 оны 4 сараас эхлэн явуулж эхлэсэн.

Бага насны хүүхдийг гэрээр нь хэрхэн хөгжүүлэх вэ ? сургалт нь 0-3, 3-6 насны хүүхэд гэсэн 2 ангилалаар тус бүр нь 24 цагийн багтаамжтай, 1 сарын хугацаатай явагдана. 

Хамрах хүрээ:    ЭЦЭГ ЭХ, ЭМЭЭ ӨВӨӨ,ГЭР БYЛИЙН ГИШYYД

Сургалтын зорилго:

0-3 насны хүүхэд ангилалд

  • Хүүхдийн хөгжлийн үе шатууд/0-36 сар/
  • Хүүхдийн хөгжил, түүнийг дэмжих арга замууд
  • Хүүхдийн бие бялдар-хөдөлгөөний хөгжил
  • Хэл яриа, мэдрэхүйн хөгжил
  • Зурах, бичих чадварын хөгжил
  • Хүүхдийн нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, бие даах, өөрийгөө арчлах чадварын хөгжил                       
  • Анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйн хөгжил
  • Тоглоом, компьютер, телевиз ба хүүхдийн хөгжил
  • Хөгжим ба хүүхэд
  • Гоц хүүхэд, түүнийг хэрхэн таних вэ?

3-6 насны хүүхэд ангилалд

  • Хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
  • 3-6 насны хүүхдийг хөгжүүлэх Mонтессорийн аргачлал
  • Хүүхдийг практик амьдралд бэлтгэх үйл ажлууд
  • Хүүхдийн 5 мэдрэхүйн хөгжлийг дэмжих үйл ажлууд
  • Математикийн чадварыг хөгжүүлэх үйл ажлууд
  • Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих үйл ажлууд
  • Хүүхдийн уншиж сурах үйлийг дэмжих
  • Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих
  • Хүүхдийн зурах, урлах чадварыг хөгжүүлэх
  • Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжих
  • Хүүхдийг хөгжүүлэх тоглоомууд
  • Хүүхдийн хөгжлийг дэмжихэд компьютерийг ашиглах
  • Интернетийг сургалтанд ашиглах, интернетийн чухал сайтууд
  • Зєгнєн бодож , тєсєєлєн ургуулах чадвар
DOWNLOAD
Эцэг эхчүүдэд зориулсан E-Book.
0-3, 3-6 насны хүүхэд гэсэн 2 ангилалтай. Энд дарж номуудыг үзнэ үү.