Хайлт:    
 


Оюуны чадварын-IQ төв нь:
2000 оны 6 сард “Хан-Уул” дээд сургуулийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.

Эрхэм зорилго:
Монгол хүний оюуны хөгжлийг бүх талаар дэмжих
Цэгцтэй зөв сэтгэдэг, оюуны өндөр чадвартай иргэдийг бэлтгэх

Үйл ажиллагааны чиглэл:
Манай төв нь тавьсан зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах чиглэлийн үйл ажиллагааг явуулж байдаг болно:

  • “Оюуны хөгжил-IQ” хичээлийг орон даяар явуулдаг. Одоогийн байдлаар 15.000 орчим сурагч багачууд, 2000 орчим багш 14 ангиллаар “Оюуны хөгжил –IQ”, “Сэтгэн бодохуй –TS”, “Суралцах чадвар-LL” хичээлүүдийг зааж байна. Эдгээр хичээлээс “Оюуны хөгжил –IQ” хичээл нь 1996 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй заагдаж байна;
  • Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч багачуудыг илрүүлэх, оюуны чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн тулд манай төвөөс 2003 онд Сэтгэх чадварын улсын анхдугаар олимпиадыг санаачлан зохион байгуулсныг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас дэмжиж, 2004 оноос эхлэн улсын төрөлжсөн олмипиадын нэг болголоо. IQ төв уг олимпиадын II, III давааны бодлогыг зохиож, зохион байгуулалтын ажлыг хариуцдаг;
  • Сэтгэлгээг бие даасан хичээл болгох зорилгоор судалгаа хийж ном, сурах бичиг эрхлэн гаргасан;
  • Дунд, ахлах ангийн сурагчдын дунд оюун ухаан, сэтгэлгээний авхаалж самбааг сорих уралдаант “IQ-TV” нэвтрүүлгийг 2002 оноос эхлэн Монголын Yндэсний Телевизийн “Хүүхэд Сургалт Танин Мэдэхүйн Редакцтай” хамтран өнөөг хүртэл явуулж байна;
  • Оюуны хөгжил, сэтгэлгээ, оюуны чадварууд, IQ тестийн нийт 50 орчим номыг эрхлэн болон орчуулан гаргасан. Жил бүр 4-5 шинэ ном эрхлэн гаргадаг;
  • Манай төвөөс гаргасан IQ тест, Сэтгэх Чадварын тест, EQ тест болон оюун ухааны бусад тестүүдэд нийтдээ 50.000 орчим сурагч, 5000 насанд хүрэгчид хамрагдаад байна;
  • Төвийн вэб хуудсаар үйл ажиллагаагаа сурталчилах;
  • Мөн вэб хуудсаар дамжуулан онлайн тестийн үйлчилгээ үзүүлэх;
  • Өөрийн орны болон бусад орны ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоож vйл ажиллагааг       нэгтгэн, хамтран ажиллах;
  • Бизнесийн байгууллагын хүний нөөцийн албатай хамтран ажиллах;
  • Төрлөхийн оюуны өндөр чадвартай иргэдийг олж илрүүлэх, тэднийг нийтэд сурталчлах;
  • Тодорхой сэдвээр судалгаа, асуулга явуулах;
  • Tодорхой сэдвээр олон улсын болон өөрийн орны сонирхогч байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжvvлэх;