Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
1. Нэвтрэн орох2. Тест3. Хариу

Та хэр их стрессд ордог вэ?
    Том гэр бүлийн хамт машинтай явж байтал шатахуун нь дуусчихав. Тэрээр урьд өдөр нь шатхуунаа хийлгэсэнгүй хэмээн эхнэрлүүгээ аймшигтай уурлан хашгичив. Энэ бол стресст үзүүлэх хэвийн хариу үйлдэл биш юм. Зарим хүний хувьд машиндаа эсвэл шатахуунаа шалгаагүй гарсандаа өөртөө уурлах байлаа. Мөн хэнийг ч буруутгахгүй байх байсан.
    Бүтэлгүйтэлд үзүүлэх бидний хариу үйлдэл 2 зүйлээс шалтгаалдаг: төрөлхийн араншин болон сүүлд сурч авсан зан араншингийн хэв маяг. Бид эхний зан араншинг өөрчилж чадахгүй боловч хоёрдахь араншинг янз бүрийн түвшинд хянаж болох юм. Хүний өсөх явцад хамт амьдарч байсан хүмүүсийн нөлөө стресст хандах хандлагад нөлөөлдөг. Тиймээс, өөрийгөө ялан дийлэх зан чанар эцэг эхээс хүүхдэд өвлөгдөх ба бие махбод болон оюун ухаан бүрэлдэн төлөвшихөд нөлөөлдөг.
    Хүн бүр стресстдэг тул хэн нэгнээс “Та (эсвэл Хэр их) стрессдэж байсан уу?” гэж асуух нь дэмий зүйл юм. Харин “Та стрессийг хэрхэн даван туулдаг вэ?” гэсэн асуулт нь тэр хүний талаар ихийг хэлнэ. Дээр дурьдсан жишээнд буй Том шиг стресствэлд өвчинд өртөх нөхцөл болно.
Энэ асуудалд Mэриландийн Балтиморын их сургуулийн Жон Хопкинс хариулт өгчээ. Доктор Каролин Томас туслахуудтайгаа хамтран 1948-1964 оны хооронд сурч байсан 1337 оюутны амьдралыг судлан үзэж байна. Төгсөгчдөөс жил бүр тэдний амьдралын хэв маягийн талаар юу иддэг, юу уудаг, нойрсох хэв маягийн талаар асуулт орсон судалгаа авдаг. Ингээд энэ судалгаагаар ахлах ангид орсон тэдний одоогийн эрүүл мэндийн байдал нь өмнө жилүүдэд стрессийг хэрхэн даван туулж байсантай нь шууд хамааралтай болох нь харагдсан байна. Доктор Томас өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд стрессийг хэрхэн даван туулах арга замуудын жагсаалтыг Архаг өвчин судлалын сэтгүүлд хэвлүүлжээ.rn

    Хэрвээ таны стрессийг даван туулах арга зам таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа эсэхэд санаа зовдог бол дараах сонжоог хийгээд үзээрэй. Энэхүү сонжоог Доктор Томасын жагсаалтад үндэслэн хийв.

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид нэвтрэн орох:

Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 

Нууц үгээ мартсан уу?

Хэрэв та бүртгэлгүй хэрэглэгч бол яг одоо бүртгүүлнэ үү. (Үнэ төлбөргүй)

Шинээр бүртгүүлэх