Хариу | Нvvр | Тестvvд | Таны анкет | Тусламж | Нэвтрэх
   
 
Нийтлэл

IQ салбар клубуудын ахлагч нарын анхдугаар зөвлөлгөөн боллоо
Оюуны чадварын IQ төв, Салбар клубуудын хамтын оролцойтойгоор эхлүүлсэн Оюуны хөгжлийн хичээлүүд орон даяар явагдаж эхлээд арван жилийг үджээ. Энэ хугацаанд олон талын бүтээлч ажил хийгдэж, хүүхдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх тусгайлсан хичээлийг явуулах бие даасан бүтэц, арга зүй, чадавхи, ойлголт болон хичээлийн бааз суурь, ном сурах бичиг, арга туршлагатай болж чаджээ.
Дэлгэрэнгvй » | |  
Равений стандарт IQ тест
Монгол Улсын Оюуны чадварын-IQ төв салбар клубүүдтэйгээ хамтран “Oюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS” хичээлд хамрагдаж буй 6-16 насны сурагчдынхаа оюуны хөгжлийн түвшин, IQ оноог тодорхойлж өгөх зорилгоор Стандарт IQ тест үнэ төлбөргүй авч, үнэлгээг гаргаж өгөхөөр боллоо.
Дэлгэрэнгvй » | |  
IQ кабинетийн шинэ үзүүлэн
    Сэтгэх чадварын кабинетэд зориулсан 9ш үзүүлэнг танилцуулж байна. Эдгээр үзүүлэнгүүдээс сурагч, эцэг эх болон багш нар оюун ухаан, уураг тархи, сэтгэх чадварын талаар шинжлэх ухаанч, цэгцтэй ойлголт авах боломжтой.
Дэлгэрэнгvй » | |  
Боловсролыг бодлогоор оюунжуулна
Практикийн дэвшил:
2003 онд БСШУЯ-ны “Сэтгэх чадварын улсын олимпиад”–ыг зохион байгуулах шийдвэр гарч, Эрдэнэт хотод анхны олимпиадыг хийж байхад олимпиадад өндөр амжилт үзүүлсэн сурагчдийг ямар сургуульд ямар мэргэжлээр элсүүлэх асуудал бүрхэг байв. ЕБС-иуд төдийгүй их дээд сургуулиуд ч энэ талын практикгүй байв. Эцэг эх, сурагчид бас тийм байсан. Гадаадын нэртэй их дээд сургуулиуд суралцагсадаасаа Сэтгэх чадвар-ын үзүүлэлтийг нь түрүүлж шаарддаг, тэр нь...

...Монгол улсын Засгийн газрын 2010 оны 02 сарын 03-ны өдрийн 31-р тогтоолоор “БОЛОВСРОЛ” үндэсний хөтөлбөрийг батлав. Ийнхүү манай салбарынхан ойрын 10 жилд хийх ажлын ерөнхий хөтөлбөртэй болов.
Дэлгэрэнгvй » | |  
Сэтгэх чадварын улсын VIII олимпиадын мэдээ
    2010 оны 05 сарын 1-2 өдрүүдэд Баянхонгор аймагт Сэтгэх чадварын улсын 8-р олимпиадын сүүлийн даваа амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарч, VII-VIII & IX-XI ангийн ангилалд түрүүлсэн 60 сурагч, хүүхдийн сэтгэх чадвар хөгжүүлэх бүтээлтэй 30 багш оролцлоо.
Дэлгэрэнгvй » | |  
Шинэ номууд
Хүний боловсорч хөгжих хамгийн чухал үе нь  их сургуульд сурах үе биш. Энэ нь төрснөөс авахуулаад 6 нас хүртэлх үе юм. Сүүлийн үед  эрдэмтэд хүүхдийн хөгжлийн эхний жилүүдэд өндөр ач холбогдол өгөх боллоо. Бага  наснаас нь хөгжүүлж чадвал хүүхэд бүрийн оюун тархи суу билиг, нөөц боломжоор дүүрэн байдаг байна.
Хүний оюун чадварыг 100 хувь гэж үзвэл түүний:
    50 хувь нь 4 хүртэл насанд
    30 хувь нь 8 хүртэл насанд
    үлдэх 20 хувь нь 18 хүртэл насанд
                                  бүрэлдэн бий болдог ажээ.
Дэлгэрэнгvй » | |  
Шатар ба Монгол оюун
Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг. Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэнэгдүү хүмүүс шатар тоглодоггүй юм билээ. Өнгөц сэтгэдэг, хөнгөмсөг хүмүүс бас шатраас холуур явдаг. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч.
Дэлгэрэнгvй » | |  
Оюун удамшина
Махбод, эрчим хоёр хамтраад удамших чанар нь 40%, үлдэх 60% нь оюуны удамшил, өөрөөр хэлбэл, оюуны удамшил нь махбод, эрчмийн хамтын угшилаас 50% илүү. Тодруулбал 10 бөхөөс бөх хүүхэд удамших нь 4 бол 10 сайн оюунтай хүнээс 6 хүүхэд нь сайн оюунтай төрнө гэсэн үг. Yүнийг манай ард түмэн мэддэг, хэрэгжүүлдэг байсан. Удам сайтаас бэр ав, угсаа сайтад хүргэн ор . . . Хэрвээ махбод, эрчмийн хамтын удамших чадвар нь оюуны удамших чадвараасаа илүү гарвал тэр объект нь хүн талдаа бус, амьтны талдаа ойртоно. 
Дэлгэрэнгvй » | |  
Босоо сэтгэлгээний хорлол
...Босоо сэтгэлгээ нь өрөөсгөлөөр хийсвэрлэн ургуулж сэтгэхэд гойд зохицно. “Ориг монгол” залуу маань шүлэг, роман зохиох хообитой, юуг юу ч гэж мэднэ, угсруулан зохиогоод л байна . . , монголчууд угаасаа цагаанд дургүй, улаанд дуртай байсан гэнэ. Тагтаанд хайртай, Бүргэдэнд өштэй байж гэнэ.
Дэлгэрэнгvй » | |  
Хангайн бүсийн сэтгэх чадварын олимпиад
Хангайн бүсийн сэтгэх чадварын олимпиад 2007 оны 3 дугаар сарын 16-аас 18-нд Мөрөн хотын МГС- тай III сургууль дээр зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгvй » | |  
Хэн нь илүү ухаантай вэ?
2007 оны 2-сард "IQ-н эрэл хайгуул буюу хэн нь илүү ухаантай вэ?" нэртэй номыг манай төвөөс орчуулан гаргасан. Уг номын "IQ-н адал явдал" бүлгээс доорх нийтлэлийг сийрүүлэн бичлээ.
Дэлгэрэнгvй » | |  
Оюуны хомсдол ба төрийн бодлого
. . . Ленин багш “тогооч бүхэн төр барина” гэж сургасан гээд л сурталдах, тархи нь жижиг, оюун нь сул хүмүүсийн үржиж олшрох чадвар нь сайн байдаг юм дагаа, тэд олширсоор л . . .
Дэлгэрэнгvй » | |  

Нийт: 35 (Хуудас: 3, Нэг хуудсанд: 12)
1 [2] 3