Улсын сэтгэх чадварын олимпиад нь Монгол улсын Оюуны чадварын-IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачилгаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 11 дэх жилдээ явагдах гэж байна. Улсын сэтгэх чадварын 11 дэх олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2013 оны 4-р сарын 11-нд, III даваа нь 5-р сарын 8-10-нд Улаанбаатар хотод явагдана.
“Улсын сэтгэх чадварын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”
Нэг. Нийтлэг зүйл
-
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
-
Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт
-
Олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн I-XI ангийн сурагчид оролцоно. Сурагчид ангилал өгсөн орж болно.
-
Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрт, III даваа төвлөрсөн байдлаар тухайн хуваарьт газар зохион байгуулагдана.
-
Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, нийслэлийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.
-
Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
-
Олимпиадын I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг хийнэ.
-
Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь V, VII-VIII, IX-X/шилжилтийн/, X/үндсэн/-XI анги гэсэн 6 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубын эсвэл ММБА-ийн гишүүн багш байна.
-
Олимпиадын II даваа V, VII-VIII, IX-X /шилжилтийн/, X /үндсэн/-XI анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд IX-X /шилжилтийн/, X /үндсэн/-XI гэсэн ангилалд түрүүлсэн 2 сурагч, тэргүүн байранд шалгарсан нэг бүтээлч багш оролцоно.
-
III даваанд хувийн амжилтаар оролцуулахгүй.
-
Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.
-
Сэтгэх чадварын XI олимпиадын II давааны материал БШУЯ-ны баталгаат шуудангаар аймгийн Боловсролын газарт хүргэгдэнэ.
Гурав. Олимпиадыг дүгнэх
-
Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.
-
Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн газрын 2012 оны 19-р тогтоолын дагуу өөрийн хүссэн их дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид шууд элсэх эрхийн бичиг, зохих төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
Дөрөв. Олимпиадын бүртгэл
- Сэтгэх чадварын XI олимпиадын III даваанд оролцогчдын мандат олгох бүртгэл 2013 оны V сарын 06-07 ний өдрүүдэд “Оюуны чадварын IQ төв” дээр явагдана. Бүтээлч багшаар шалгарсан багш нь хоёр сурагчийн хамт ирж бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ:
-
Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/
-
Цээж зураг /4х6/
-
Аймаг, нийслэлийн дүүргийн Боловсролын Газарын II давааны олимпиадаас шалгарсныг батлах тодорхойлолт.
2. Аймаг, дүүргийн Боловсролын газраас 5-р сарын 5-ны дотор багтаан оролцох багш, сурагчдын нэрсийг утсаар /9908-9515/ болон и-мэйл /jackii_12@yahoo.com/ хаягаар
ирүүлнэ үү.
Сэтгэх чадварын XI олимпиадын II даваа зохион байгуулагдах хуваарь. Улаанбаатар хот
/2013 оны 4-р сарын 11-ий өдрийн 09:00 цагт Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт нэгэн зэрэг эхэлнэ./

Сэтгэх чадварын XI олимпиадын III даваа зохион байгуулагдах хуваарийг энд дарж үзнэ үү.
Улсын сэтгэх чадварын олимпиадыг зохион байгуулах дэд хороо,
Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба Холбоо барих утас: 976-9999-9695
|