Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
Нүүр хуудас » Нийтлэл
Хэн нь илүү ухаантай вэ?
Бичсэн:    Огноо: 2007.03.01 - 23:24

2007 оны 2-сард "IQ-н эрэл хайгуул буюу хэн нь илүү ухаантай вэ?" нэртэй номыг манай төвөөс
орчуулан гаргасан. Уг номын "IQ-н адал явдал" бүлгээс доорх нийтлэлийг сийрүүлэн бичлээ.
  Төрөл бүрийн үндэстэн, ястан хүмүүс гадна төрх, цусны бүлэг, үндэстний шинж чанар, зан төрх зэргээр ялгагддагийн адил Америкийн хар цагаан хүн амын хооронд оюун ухааны хамгийн их ялгаа ажиглагддаг. Харин Америкт ирж суурьшсан Хятад, Япон, Зүүн өмнөд Азийн иргэд цагаан арьстнуудаас бага зэрэг давуу талуудтай байв.

    Цагаан арьстнууд дунд Еврей-ашкеназиуд европын ард түмний дунд 2000 жил амьдарсан учир палестины сефард үндэстнийг бодвол цагаан арьстнуудаас нэлээд ялгардаг.
Хэрэв Америкийн бүх хүн амын дундаж IQ нь 100 бол хар арьстнуудын хувьд 85, цагаан хүмүүсийн хувьд 105 байна. Ийм тоо баримтыг хэвлэхэд дагалдан гардаг дуулианыг үүсгэхгүйн тулд “эдгээр тоо нь арьсны үзэлд ч, сэтгэл судлаачдыг буруутгахад ч зориулагдаагүй” гэдгийг хэлэх хэрэгтэй.
    Арьсны үзэл буюу “нэг арьстан хүмүүс нөгөөгөөс илүү чадвартай, тиймээс ч хүний эрхийн хувьд харилцан адилгүй байх ёстой” гэдэг үзэл нь IQ-н тухай шинжлэх ухааны маргаанд ямар ч хамаагүй зүйл билээ. Япончуудын дундаж IQ харьцангуй өндөр байдаг нь тэдэнд хүний эрхийн хувьд ямар нэгэн давуу тал өгдөггүй бөгөөд тэд бас дунджаар намхан нуруутай байснаараа хүний эрх нь багасаагүй билээ.

    Зарим шүүмжлэгч нар “цагаан арьстнууд тестийг нь хийж байгаа учраас хар арьстны IQ  нь доогуур гардаг” гэж үздэг нь дэндүү болчимгүй юм.
    Баримтыг харъя. Цагаан арьстнуудтай харьцуулахад IQ=110 дундажтай хар арьстан хүн цөөн гардаг. Гэхдээ хэрэв тухайн хүний IQ=110 байгаа бол хар, цагаан ямар ч арьстай байлаа гэсэн их дээд сургуульд суралцах чадвар, танин мэдэх бусад чадвараараа адил  байдаг нь батлагдсан билээ.

    Хэрвээ хүн илүү доогуур IQ-тай бүлэгт орчихсон бол гонсойх хэрэггүй юм. Нэгдүгээрт, түүний өөрийн IQ нь группийн дунджаас дээр байж болно. Хоёрдугаарт IQ болон нийгмийн амжилтын хоорондын холбоо хамаарал их биш учраас тухайн хүний хувийн амьдрал цаашдаа амжилттай өрнөж болно. Гуравдугаарт шилдэг сайн боловсрол олох гэсэн өөрийнх нь чармайлт шийдвэрлэх биш ч гэлээ тодорхой үр дүнд заавал хүргэх болно.
    Тэглээ ч гэсэн доогуур IQ-тай бүлэгт орох нь хайхрахгүй байхын аргагүй төвөг хүндрэлүүд үүсгэдэг. Америкийн хар арьстан хүн амын дунд ажилгүй, цалин багатай, боловсрол багатай, улсын тэтгэмжээр амьдардаг ба хар тамхичин, гэмт хэрэгтэн хүмүүсийн эзлэх хувь харьцангуй өндөр байна. Энэ нь нийгмийн нөхцөл байдлаас багагүй хэмжээгээр хамаардаг ч тэдгээр хүмүүсийн IQ-н доогуур түвшнээс хамаарч байдаг.
    Энэ гэмтэлтэй цагаригийг тасдаж, байгалийн шударга бус байдлыг нөхөхийн тулд Америкийн засгийн газраас “эерэг үйл ажиллагааны хөтөлбөрийг” хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь ялгаварлалд өртөх магадлалтай хар арьстнууд, латин америкчууд, тахир дутуу хүмүүс болон бусад цөөнх иргэдэд давуу талууд олгож байгаа юм. Гэтэл эргээд энэ нь “Арьсны үзэл” хэмээн нэрлэгдэх болж, цагаан арьстан хүмүүст эдгээр давуу талыг олголгүй ялгаварласан болж тооцогддог аж. Хүнийг хүйс, нас, эрүүл мэнд, сексийн цөөнхөд хамаарагддаг гэдгээр нь ялгаварлавал  ардчилал хөгжсөн, эрүүл нийгэмд хүний эрх зөрчсөнд тооцогдоно.

    АНУ-д “ажил олоход ямар хүмүүс хамгийн илүү боломжтой вэ? гэвэл ганц хөлтэй, хар арьстай, ижил хүйстэн лесби хүүхэн л ажилд шууд орох нь” хэмээх гашуун үг тархаад байна. Хернстайн, Мюррей нар энэ төвөгтэй байдлыг судлаад харьцангуй өндөр IQ шаардах ажилд доогуур IQ-тай хүнийг авах нь асуудлыг шийдэх биш хүндрүүлж, ужигруулж байна хэмээн дүгнэсэн юм.

    Одоо нийгмийн хуваагдаж байгаа тухай хоёр дахь асуудлыг хөндөе. 60 -д оны эхэн үеэс нийгмийн ялгарал улам тодрон өндөр болон сул IQ-тай, бие биетэйгээ үл тохирох хоёр бүлэг үүсч эхэлсэн юм. Орчин үеийн Америкийн нийгмийг танин мэдэх чадвараар нь Хернстайн, Мюррей нар дараах ангилалд хуваажээ:

I – маш өндөр (IQ=125-150 нэгж, 5%, 12.5 сая)
II – өндөр (IQ=110-125 нэгж, 20%, 50 сая)
III – хэвийн (IQ=90-110 нэгж, 50%, 125 сая)
IV – доогуур (IQ=75-90 нэгж, 20%, 50 сая)
V – маш доогуур (IQ=50-75 нэгж, 5%, 12.5 сая)


    Сүүлийн хэдэн арван жилийн дотор I ангиллын хүмүүс дотроос оюуны өндөр чадвартай элитүүд төрж, засгийн газар, бизнес, шинжлэх ухаан, хууль зүй, анагаах ухаанд илүү нэр хүндтэй, өндөр орлоготой албан тушаалыг эзэлж байна.  
   
   Тэдний дундаж IQ улам дээшилсээр байгаа бөгөөд нийгмийн бусад хэсгээсээ улам тасран холдсоор байна. Тэд энэ шилмэл анги дотроосоо гэр бүл болдог учир генетикийн хувьд ч IQ нь удамшдаг.   Оюун ухааны удамших чадвар өндөр учраас ийнхүү өөрөө нөхөн үрждэг дээд ангиллын хүмүүс үүсэж байна.
Гэтэл IV, V ангиллын танин мэдэх чадвар султай хүмүүс дээд ангилал байтугай дунд ангиллын хүмүүсээс ч олон зүйлээр хоцроод байна. Хамгийн гол үзүүлэлт нь тэд ядуу. Тэдний ядуурал нь нийгмийн гарлаас ихээхэн хамаардаг.

  Ядуу аав, ээжтэй хүүхдүүд том болсон хойноо ядуус болох магадлал нь баян хүмүүсийн хүүхдээс 8 дахин өндөр байдаг. Энд бас IQ-н үүргийг мартаж болохгүй сул IQ-тай аав ээжийн хүүхдүүдийн ядуурах магадлал нь I ангиллын хүүхдүүдээс 15 дахин өндөр байна.
    Сул IQ-тай хүүхдүүд ихэнхдээ сургуулиа хаядаг. Тийм хүмүүсийн дунд ажил хийж чаддаггүй юмуу хийхийг хүсдэггүй хүмүүсийн тоо олон байдаг. Улсаас тэтгэлэг авагчдын дийлэнх нь сул IQ-тай хүмүүс байдаг. Хууль зөрчигчдийн дундаж IQ нь 90 бөгөөд гэмт хэрэгтнүүдийн дундаж бүр доогуур юм. 
    Хүн ам зүйн асуудлууд ч IQ-тай холбогдож байна. I, II ангиллын өндөр IQ-тай эмэгтэйчүүд яаран хүүхэд гаргадаггүй мөн цөөхөн хүүхэд төрүүлдэг. АНУ-д бүр сурагч байхдаа эцэггүй хүүхэд гаргаад ажил хийж чадахгүй, улсын тэтгэлгээр амьдрагч бүсгүйчүүд улам олширч байгаа юм. Тийм эмэгтэйчүүдийн охид ч бас ээж нар шигээ зам сонгож, яаран хүүхэд гарган, доод ангиллын хүмүүсийн тоог ихэсгэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

    Нэр хүндтэй их сургуульд элсэж байгаа хар арьстан хүмүүсийн дундаж IQ нь цагаан арьстныхаас доогуур байна. Яагаад гэвэл “эерэг үйл ажиллагааны хөтөлбөрийн” дагуу тэдний элсэлтийн босго оноо харьцангуй доогуур аж. Гэвч Хернстайн, Мюррей нарын дүгнэснээр ийм хөнгөлөлт нь хүндрэл үүсгэж, IQ өндөртэй цагаан арьстан элсэгчдээс хар арьстнууд болон бусад цөөнхүүд мэдээж тааруу суралцдаг учраас арьсны эвлэршгүй антагонист үзэлд нэмэлт хүчин зүйл болж байна.
    Сургуулиа төгсөөд ажилд ороход ч тэдэнд хөнгөлөлт үзүүлдэг учраас энэ эмзэг асуудал ужгирсаар л байгаа аж.

    Нийгмийн доод давхрага уруу засгийн газар хавьгүй илүү анхаарал тавьж байгаа нь сөрөг үр дагаврууд үүсгэж байгааг судлаачид бас дүгнэжээ. Нийгмийн шударга ёсыг бий болгож, боловсрол болон орлогын ялгааг багасгахын тулд Америкийн засгийн газар ихээхэн анхаарал тавьж, татвар төлөгчдийн мөнгөөр доод ангийг дээш нь татах гэж үр дүнгүй оролдсоор байна. Дунд сургуулийн боловсролын системд ч урвуу хандлага үүсэж, сургаж эзэмшүүлэх мэдлэгийг сайн, тэр ч байтугай дунд түвшний сурагчдад зориулалгүй, хоцрогдож буй сурагчдад зориулан боловсруулж байгаа юм.
    АНУ-д боловсролд зарцуулж байгаа хөрөнгөний 0.1% нь өндөр чадвартай сурагчдын сургалтанд зарцуулагдаж, сул IQ-тай хоцрогсдыг дээш нь татахын тулд хөрөнгөний 92%-г зарцуулж байна. Үүнээс болж Америкийн дунд сургуулийн боловсролын чанар доошлон, өнгөрсөн зууны эхэнд 15 настай сурагчид боддог байсан математикийн бодлогыг өнөөдрийн ихэнх үе тэнгийнхэн нь бодож чадахгүй болжээ.

    Хонх хэлбэртэй муруйн зорилго нь үндэстэн ястны танин мэдэх чадварын ялгаа болон энэхүү ялгаа нь үндсэндээ генетикээс хамаардаг гэдгийг харуулахад оршоогүй юм. Бодитой бөгөөд олон удаа батлагдсан эдгээр баримтууд нь аль эртнээс шинжлэх ухааны маргааны сэдэв болж чадахаа больсон. Гүнзгий үндэслэл бүхий сэтгэл түгшээсэн ажиглалт нь америкийн нийгэмд хоёр анги үүсч байгаа явдал юм. Тэд бие биеэсээ тасран холдож, хором хугацаа өнгөрөхийн хэрээр ялгаа нь ихэссээр байна. Түүгээр ч зогсохгүй доод анги илүү идэвхтэй нөхөн үржиж, оюуны чадвар султай хүмүүсээр бүх үндэстнээ эзлүүлэх аюул үүсгэж байгаа юм.

    Америкийн туршлага ийм байна. Бид юуг нь өвлөж авах вэ? Америкийн элитүүд бүхий л салбарт элит болж чадсан бөгөөд одоо өөрийгөө хадгалж үлдэхийн тулд заримдаа доод ангитай харьцаж, тэд эхээс төрөхдөө л хязгаарлагдмал учир байшингийн таазнаас дээш үсрээд гарчих ч биш дээ гэх байдлаар хандах болж.

    Харин манай оюуны элитүүд нь дээд, доод ангиудын хооронд аль алинд нь элдвээр гоочлуулан, сулхан нимгэн давхраа болж ядаж байгаа юм. Тэгээд дээд, доод аль алинд нь тал засаж байхгүй бол энэ хайр найргүй тээрэмд хэмхчүүлэх аюултай байгаа билээ. Эхлээд бид Америк шиг хөл дээрээ босож авмаар байна. Үүний тулд ухаантай хэсгээ дэмжих маш чухал. Бодож чаддаг хүнд бодох юм их л байнасанж.
   

 
2061 удаа уншигдсан    Буцах    Найздаа илгээх    Мэдээг хэвлэх  

Нийт (2) сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих
Тухайн сэтгэгдэлийн агуулгын хариуцлагыг бичсэн хүн өөрөө хариуцна.

Whyro September 01, 2007 - 09:50 PM

...
Goomaral December 03, 2007 - 12:03 PM

mash shan sanagdaj bna.uneheer saihan.heleh ug alga!